1
Апп доторх устгал (санал болгох арга)
- Баавгай эцэг эхийн апп-аа нээж, бүртгэлээрээ нэвтэрнэ.
- Доод цэсний «Тохиргоо» таб руу орно.
- Хуудасны доод хэсэгт байрлах «Бүртгэл устгах» холбоос дээр дарна.
- Гарч ирэх сэрэмжлүүлгийг уншаад «Устгах» → «Тийм, устга» гэж баталгаажуулна.
Баталгаажуулмагц таны бүртгэл болон бүх мэдээлэл тэр даруй, бүрмөсөн устана. Апп таныг автоматаар системээс гаргана.
2
Юу устах вэ
- Эцэг эхийн бүртгэл (и-мэйл, нэвтрэх мэдээлэл)
- Холбогдсон бүх хүүхдийн профайл ба төхөөрөмжийн холболт
- Байршлын түүх бүхэлдээ
- Апп хэрэглээ, дэлгэцийн цагийн тайлан, түүх
- Түгжээ, цагийн хуваарь, апп-ын дүрэм, хүсэлтүүд
- Гишүүнчлэл (захиалга)-ын бүртгэл
- Мэдэгдэл илгээхэд ашигладаг төхөөрөмжийн push token
Бүртгэл устмагц холбогдсон хүүхдийн төхөөрөмж дээрх хамгаалалт (түгжээ, хязгаарлалт) идэвхгүй болж, Баавгай хүүхдийн апп-ыг тухайн төхөөрөмжөөс энгийнээр устгах боломжтой болно.
3
Апп ашиглах боломжгүй бол
Хэрэв та апп-даа нэвтрэх боломжгүй бол, бүртгэлдээ бүртгүүлсэн и-мэйл хаягаасаа baavgainet@gmail.com хаяг руу «Бүртгэл устгах хүсэлт» гэсэн гарчигтай захидал илгээнэ үү. Бид таны хүсэлтийг хүлээн авснаас хойш боломжит богино хугацаанд (ажлын 30 хоногийн дотор) бүртгэл болон холбогдох бүх мэдээллийг устгаж, устгасныг и-мэйлээр баталгаажуулна.
4
Хадгалагдах цөөн зүйл
Төлбөр тооцооны баримт (Google Play-ээр хийсэн гүйлгээний огноо, дүн, нэр)-ыг санхүү, татварын хууль тогтоомжийн дагуу шаардлагатай хугацаанд хадгалж болзошгүй. Эдгээр баримтад хүүхдийн байршил, апп хэрэглээ зэрэг хяналтын мэдээлэл огт агуулагдахгүй. Бусад бүх мэдээлэл устгалын үед шууд, бүрмөсөн устана.