Хууль эрх зүй

Нууцлалын бодлого

Хамгийн сүүлд шинэчилсэн: 2026 оны 9 сарын 29. Энэхүү бодлого нь Баавгай эцэг эхийн апп, Баавгай хүүхдийн апп, болон baavgai.net вэбсайтад хамаарна.

1

Хамрах хүрээ

Баавгай ("бид", "апп") нь Монголын гэр бүлд зориулсан эцэг эхийн хяналтын үйлчилгээ бөгөөд хоёр тусдаа апптай: эцэг эхийн апп болон хүүхдийн апп. Энэхүү бодлого нь эдгээр апп хоёр, түүнчлэн baavgai.net вэбсайтаар дамжуулан цуглуулсан мэдээлэлд хамаарна. Апп-ыг ашигласнаар та энэ бодлогыг зөвшөөрч байгаа болно.

2

Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

  • Бүртгэлийн мэдээлэл

    Эцэг эхийн апп дээр бүртгэл үүсгэхэд и-мэйл хаяг, нэвтрэх мэдээлэл (нууц үг hash хэлбэрээр).

  • Хүүхдийн профайл

    Та өгсөн нэр, төхөөрөмжийн ID, хос кодын статус. Хүүхэд өөрөө бүртгэл үүсгэдэггүй.

  • Байршил

    Зөвхөн та Байршил таб дээрх "Шинэчлэх" товч дарах үед авсан нэг удаагийн байршлын цэг. Апп байнгын GPS хяналт (өдөржин мөрдөх) хийдэггүй.

    Үл хамаарах нэг тохиолдол: хүүхэд өөрөө SOS товч дарвал байршлыг 30 минутын турш 30 секунд тутамд эцэг эхэд илгээнэ. Энэ үед хүүхдийн утсан дээр "Байршил хуваалцаж байна" мэдэгдэл харагдах бөгөөд хүссэн үедээ зогсоох боломжтой.

  • Аппын хэрэглээний мэдээлэл

    Хүүхдийн төхөөрөмж дээр суулгасан аппуудын нэр, дүрс (icon), ямар апп хэдэн минут ашиглагдсан, ямар ангилалд багтах (Тоглоом/Видео/Сошиал/Боловсрол/Бусад).

  • Тохиргоо, командын түүх

    Та тохируулсан цагийн хуваарь, апп-ын хориглолт/хязгаар, илгээсэн түгжих/тайлах командууд, мэдэгдлүүд.

  • Яаралтай үеийн тохиргоо

    Эцэг эх хүүхдийн утсан дээр оруулсан яаралтай үед холбогдох хүмүүсийн (4 хүртэл) нэр/хамаарал, утасны дугаар болон гэрийн байршил/хаяг. Эдгээр нь зөвхөн хүүхдийн утсан дээр хадгалагдах бөгөөд манай сервер рүү илгээгддэггүй. Баавгай нь яаралтай тусламжийн үйлчилгээг (102, 103 г.м.) орлохгүй.

  • Төлбөрийн мэдээлэл

    Таны сонгосон багц, төлбөрийн статус. Одоогоор апп үнэ төлбөргүй тул төлбөрийн мэдээлэл цуглуулдаггүй. Ирээдүйд төлбөртэй болоход төлбөрийг Google Play эсвэл App Store-ийн төлбөрийн системээр хийх бөгөөд картын дугаар зэрэг мэдрэмтгий мэдээллийг бид хардаггүй, хадгалдаггүй.

  • Төхөөрөмжийн push token

    Мэдэгдэл, командыг таны утсанд шууд хүргэхэд ашиглагдана.

3

Бид энэ мэдээллийг юунд ашигладаг вэ

  • Түгжих, цагийн хуваарь, апп хяналт, контентын шүүлтүүр зэрэг үндсэн үйлчилгээг үзүүлэхэд
  • Түгжээ тайлах хүсэлт, шинэ апп, хэт их хэрэглээ зэрэг шуурхай мэдэгдэл илгээхэд
  • Хүүхэд SOS дарсан үед эцэг эхэд яаралтай мэдэгдэл болон шууд байршил хүргэхэд
  • Дэд бүртгэлийг идэвхжүүлж, төлбөрийг баталгаажуулахад
  • Аппын алдааг илрүүлж засварлах, ажиллагааг сайжруулахад

Бид энэ мэдээллийг зар сурталчилгаанд ашигладаггүй бөгөөд гуравдагч талд зарж борлуулдаггүй.

4

Мэдээллийг хэнтэй хуваалцдаг вэ

Үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай хэмжээгээр л дараах үйлчилгээ үзүүлэгчидтэй мэдээлэл хуваалцдаг. Тэдгээр нь Баавгайн нэрийн өмнөөс, зөвхөн заасан зорилгоор ашигладаг:

Supabase

Өгөгдлийн сан, нэвтрэлт, серверийн үндсэн дэд бүтэц.

Firebase (Google)

Шуурхай мэдэгдэл, командыг төхөөрөмж рүү дамжуулах.

Google Maps Platform

Байршлыг газрын зураг дээр харуулах.

Google Play / App Store

Ирээдүйд төлбөртэй болоход дэд бүртгэлийн төлбөрийг зөвхөн Google Play эсвэл App Store дамжуулна. Картын дэлгэрэнгүйг бид хардаггүй, хадгалдаггүй.

Хуулийн байгууллагаас хуульд заасан үндэслэлээр албан ёсоор шаардсан тохиолдолд л нэмэлт мэдээлэл өгч болно.

5

Хүүхдийн мэдээллийн тухай

Баавгай нь эцэг эхийн зөвшөөрлөөр ажилладаг хяналтын үйлчилгээ. Хүүхэд өөрөө бүртгэл үүсгэдэггүй, өөрийн мэдээлэлд нэвтрэх эрхгүй — бүх мэдээлэл зөвхөн холбогдсон эцэг эхийн бүртгэлд харагдана. Та хүүхдээ Баавгайд холбохдоо, тухайн хүүхдийн асран хамгаалагчийн хувиар үүнийг хийж байгаа гэдгээ баталж байна.

Анхаар: апп нь зөвхөн эцэг эхийн ашиглалтад зориулагдсан. Хүүхэд өөрөө татаж, өөрөө бүртгэл үүсгэх боломжгүй бөгөөд ингэхийг зориулаагүй.

6

Хадгалах хугацаа ба аюулгүй байдал

Байршлын түүх 30 хоногийн дараа автоматаар устдаг. Бусад мэдээлэл таны бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгалагдана. Хүүхдийг апп-аас салгахад (unpair) төхөөрөмж дээрх бүх түгжээ, хязгаарлалт шууд цуцлагдана.

Бүх дата дамжуулалт HTTPS-ээр шифрлэгддэг. Өгөгдлийн санд хандах эрхийг мөр түвшний хамгаалалт (Row-Level Security)-аар хязгаарласан тул зөвхөн холбогдох эцэг эх, төхөөрөмж өөрийн мэдээлэлд хандах боломжтой.

7

Таны эрх

  • Өөрийн болон хүүхдийнхээ мэдээлэлд хандах, хуулбар авах
  • Буруу бичигдсэн мэдээллийг засварлуулах
  • Хүүхдийг апп-аас салгаж (unpair), холбогдох мэдээллийг устгуулах
  • Бүртгэлээ бүрмөсөн устгуулах — заавар энд (Тохиргоо → «Бүртгэл устгах»)

Насны шаардлага: эцэг эхийн бүртгэл үүсгэгч нь өөрийн улсын хуулиар тодорхойлогдсон хуулийн насанд хүрсэн байх шаардлагатай.

baavgai.net вэбсайт одоогоор күүки болон дагаж мөрдөх (tracking) скрипт ашигладаггүй.

8

Facebook/Messenger-ээр дамжуулсан өгөгдлийн устгал

Баавгайн Facebook хуудас Messenger болон пост дээрх сэтгэгдэлд автоматаар хариулах туслах бот ашигладаг. Энэ бот таны илгээсэн зурвас/сэтгэгдлийн текстийг зөвхөн тухайн хариултыг шууд үүсгэхэд ашигладаг бөгөөд өгөгдлийн санд хадгалдаггүй — харилцан яриа өнгөрөнгүүт устдаг. Тиймээс тусгайлан устгуулах өгөгдөл бидэнд үлддэггүй.

Хэрэв та Messenger дэх зурвас, эсвэл пост дээрх сэтгэгдлээ устгахыг хүсвэл, үүнийг Facebook/Messenger доторх энгийн устгах товчоор өөрөө шууд хийх боломжтой. Асуулт, эргэлзээ гарвал доорх и-мэйлээр бидэнтэй холбогдоорой — бид ямар нэгэн мэдээлэл хадгалагдаагүйг баталгаажуулна: baavgainet@gmail.com.

9

Бодлогын өөрчлөлт ба холбоо барих

Бид энэ бодлогыг цаг үргэлжид шинэчилж болно; мэдэгдэхүйц өөрчлөлтийг апп болон вэбсайтаар мэдэгдэнэ. Нууцлалтай холбоотой асуулт, хүсэлтээ доорх и-мэйлээр илгээнэ үү.

Асуулт байвал бидэнтэй холбогдоорой

Нууцлал, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой асуулт байвал бидэнд бичээрэй.

И-мэйлээр холбогдох