Хууль эрх зүй

Нууцлалын бодлого

Хамгийн сүүлд шинэчилсэн: 2026 оны 7 сарын 21. Энэхүү бодлого нь Баавгай эцэг эхийн апп, Баавгай хүүхдийн апп, болон baavgai.net вэбсайтад хамаарна.

1

Хамрах хүрээ

Баавгай ("бид", "апп") нь Монголын гэр бүлд зориулсан эцэг эхийн хяналтын үйлчилгээ бөгөөд хоёр тусдаа апптай: эцэг эхийн апп болон хүүхдийн апп. Энэхүү бодлого нь эдгээр апп хоёр, түүнчлэн baavgai.net вэбсайтаар дамжуулан цуглуулсан мэдээлэлд хамаарна. Апп-ыг ашигласнаар та энэ бодлогыг зөвшөөрч байгаа болно.

2

Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

  • Бүртгэлийн мэдээлэл

    Эцэг эхийн апп дээр бүртгэл үүсгэхэд и-мэйл хаяг, нэвтрэх мэдээлэл (нууц үг hash хэлбэрээр).

  • Хүүхдийн профайл

    Та өгсөн нэр, төхөөрөмжийн ID, хос кодын статус. Хүүхэд өөрөө бүртгэл үүсгэдэггүй.

  • Байршил

    Зөвхөн та Байршил таб дээрх "Шинэчлэх" товч дарах үед авсан нэг удаагийн байршлын цэг. Апп байнгын GPS хяналт (өдөржин мөрдөх) хийдэггүй.

  • Аппын хэрэглээний мэдээлэл

    Хүүхдийн төхөөрөмж дээр ямар апп хэдэн минут ашиглагдсан, ямар ангилалд багтах (Тоглоом/Видео/Сошиал/Боловсрол/Бусад).

  • Тохиргоо, командын түүх

    Та тохируулсан цагийн хуваарь, апп-ын хориглолт/хязгаар, илгээсэн түгжих/тайлах командууд, мэдэгдлүүд.

  • Төлбөрийн мэдээлэл

    Таны сонгосон багц, төлбөрийн статус. Картын дугаар зэрэг мэдрэмтгий мэдээллийг бид өөрөө хадгалдаггүй — үүнийг QPay боловсруулна.

  • Төхөөрөмжийн push token

    Мэдэгдэл, командыг таны утсанд шууд хүргэхэд ашиглагдана.

3

Бид энэ мэдээллийг юунд ашигладаг вэ

  • Түгжих, цагийн хуваарь, апп хяналт, контентын шүүлтүүр зэрэг үндсэн үйлчилгээг үзүүлэхэд
  • Түгжээ тайлах хүсэлт, шинэ апп, хэт их хэрэглээ зэрэг шуурхай мэдэгдэл илгээхэд
  • Дэд бүртгэлийг идэвхжүүлж, төлбөрийг баталгаажуулахад
  • Аппын алдааг илрүүлж засварлах, ажиллагааг сайжруулахад

Бид энэ мэдээллийг зар сурталчилгаанд ашигладаггүй бөгөөд гуравдагч талд зарж борлуулдаггүй.

4

Мэдээллийг хэнтэй хуваалцдаг вэ

Үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай хэмжээгээр л дараах үйлчилгээ үзүүлэгчидтэй мэдээлэл хуваалцдаг. Тэдгээр нь Баавгайн нэрийн өмнөөс, зөвхөн заасан зорилгоор ашигладаг:

Supabase

Өгөгдлийн сан, нэвтрэлт, серверийн үндсэн дэд бүтэц.

Firebase (Google)

Шуурхай мэдэгдэл, командыг төхөөрөмж рүү дамжуулах.

Google Maps Platform

Байршлыг газрын зураг дээр харуулах.

QPay

Дэд бүртгэлийн төлбөр тооцоо. Картын дэлгэрэнгүйг бид хардаггүй, хадгалдаггүй.

Хуулийн байгууллагаас хуульд заасан үндэслэлээр албан ёсоор шаардсан тохиолдолд л нэмэлт мэдээлэл өгч болно.

5

Хүүхдийн мэдээллийн тухай

Баавгай нь эцэг эхийн зөвшөөрлөөр ажилладаг хяналтын үйлчилгээ. Хүүхэд өөрөө бүртгэл үүсгэдэггүй, өөрийн мэдээлэлд нэвтрэх эрхгүй — бүх мэдээлэл зөвхөн холбогдсон эцэг эхийн бүртгэлд харагдана. Та хүүхдээ Баавгайд холбохдоо, тухайн хүүхдийн асран хамгаалагчийн хувиар үүнийг хийж байгаа гэдгээ баталж байна.

Анхаар: апп нь зөвхөн эцэг эхийн ашиглалтад зориулагдсан. Хүүхэд өөрөө татаж, өөрөө бүртгэл үүсгэх боломжгүй бөгөөд ингэхийг зориулаагүй.

6

Хадгалах хугацаа ба аюулгүй байдал

Байршлын түүх 30 хоногийн дараа автоматаар устдаг. Бусад мэдээлэл таны бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгалагдана. Хүүхдийг апп-аас салгахад (unpair) төхөөрөмж дээрх бүх түгжээ, хязгаарлалт шууд цуцлагдана.

Бүх дата дамжуулалт HTTPS-ээр шифрлэгддэг. Өгөгдлийн санд хандах эрхийг мөр түвшний хамгаалалт (Row-Level Security)-аар хязгаарласан тул зөвхөн холбогдох эцэг эх, төхөөрөмж өөрийн мэдээлэлд хандах боломжтой.

7

Таны эрх

  • Өөрийн болон хүүхдийнхээ мэдээлэлд хандах, хуулбар авах
  • Буруу бичигдсэн мэдээллийг засварлуулах
  • Хүүхдийг апп-аас салгаж (unpair), холбогдох мэдээллийг устгуулах
  • Бүртгэлээ бүрмөсөн устгуулах

Насны шаардлага: эцэг эхийн бүртгэл үүсгэгч нь өөрийн улсын хуулиар тодорхойлогдсон хуулийн насанд хүрсэн байх шаардлагатай.

baavgai.net вэбсайт одоогоор күүки болон дагаж мөрдөх (tracking) скрипт ашигладаггүй.

8

Бодлогын өөрчлөлт ба холбоо барих

Бид энэ бодлогыг цаг үргэлжид шинэчилж болно; мэдэгдэхүйц өөрчлөлтийг апп болон вэбсайтаар мэдэгдэнэ. Нууцлалтай холбоотой асуулт, хүсэлтээ доорх и-мэйлээр илгээнэ үү.

Асуулт байвал бидэнтэй холбогдоорой

Нууцлал, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой асуулт байвал бидэнд бичээрэй.

И-мэйлээр холбогдох